Аян замын тэмдэглэл
April 21st, 2008 Posted in Боловсрол, Түүх, Хүмүүс | 13 Comments »Нэгдүгээр хэсэг
Эхнэр бид хоёр саявтархан нэг Бээжин явах хэрэг болвоо. Зардал мөнгө тохь тухаа бодоод олон улсын шууд галт тэргээр явлаа. Яарч сандарч яваад юухэв гээд цаг тавиу вокзал очиж, купендээ орж явчихав. Хүн алгаа. Бид 2-уулхнаа байвал тухтай ч юмуу гэсэн шиг наана цаадахыг ярилцан суух үед 50 гаран насны гэр бүлийн хоёр орж ирлээ. Тэд авч явсан ганц том цүнхээ суудал доогуур хийж төвхөнөхтэй зэрэгцэн гал тэрэг ч хөдлөв. Ингээд купений “найз”-уудтайгаа танилцлаа. Ахыг Магсар, гэргийг нь Нарантуяа гэнэ. Онцгойрох содон зүйлгүй, эгэл жирийн Монголчууд.
