Миний блогийн эхлэл
February 20th, 2008 Posted in ХүмүүсЗөвхөн миний гэх тодотголтой дотоод ертөнцийг та бүгдтэй нээлттэй хуваалцах суваг минь энэхүү блог болог. Ингээд хамгийн эхний сэдэв: Чингис Хаан Банк.
Амьдралынхаа 24 сарыг холбосон энэхүү банк надад үнэхээр сайхан дурсамж үлдээсэн. Энхтайваны гүүрний хажуудах энэ шилэн байшинд сэтгэл минь одоог хүртэл татагдсаар. Спортын банзал гэгдэх Хүрлээ багш, Стил имидж Өлзий эгч, Инээд байнга хүргэдэг Доүшка, нэг л их хүүхэд гаргасан баахан улс, тоонд живсэн Дөлөө эгч бас Титан толгойт байна. За тэгээд түнтгэр Төөгөө, шог зураг Жимсээ, гүзээтэй мастер Хасар, гүргэр чөргөр Санжига, балиар юм ярьдаг Жомбо гээд л. Энэ бүх хүмүүс ах дүүс шиг минь ойр хүмүүс болж амжсан даа тэр 2 жилийн хугацаанд. Аа нээрээ болдоггүй бор Баяр гэж сайхан гар байна. Зугаатай гэж жигтэйхэн дээ энэ хүмүүс. Ихэнхи заримыг нь дурдсангүй. Толгой холбох гэхээр дууддаг хочгүй болхоор болохгүй байна. Та нар COOL шүү. Зааландаа уулзалдаж байхыг бодноо. Дараа хүн нэг бүрээр сэтгэгдлээ бичнээ.
Энэ хамт олондоо би хайртай. Бүгдэнд нь амжилт хүсье.
Эса нь.

2 Responses to “Миний блогийн эхлэл”
By Dul on Feb 20, 2008
24 сар бол луу? Хурдан өнгөрсөн байна шүү. Хэ хэ уншсан чинь чамайг бүүр саначихлаа. Чамайг нэмэх юм бол шулаг шулаг гээд хүн болгоныг шоолоод чи ч бас COOL шүү, чамд ч бас бид нар хайртай, чи ч мөн адил бид нарт өөрийнхөө орон зайг үлдээгээд явсан шүү. Зааланд ирж байгааарай, ажилд нь амжилт хүсье!
Дөлөө эгч нь
By Ulzii egch ni on Mar 7, 2008
Хөөрхөн юм эхэлүүлсэнд тань баяр хүргье …
Бид ч бас чамайг маш ихээр үгүйлж байгаа шүү, Байнга холбоотой байгаарай Еса.
Шинэ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.