УЕФА аваргуудын лиг - 4/1 шигшээ
March 4th, 2008 Posted in Хөл бөмбөгДэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европын аваргуудын лигийн шөвгийн 16-ийн 2 дахь тоглолтууд 3-р сарын 4,5-ны өдрүүдэд болох гэж байна.
Милан - Арсенал
Өнгөрсөн жилийн цомын эзэд энэ улирал тун орон гаран байгаа. Италийн Сериа А-д дээгүүр байрт тодорхойлбол аваргуудын лигийн эрхтэй үлдэх эхний 4 байрт багтаж чадах эсэх нь ч эргэлзээтэй хэвээр байна. Хэрэв 2008-2009 оны аваргуудын лигийн эрх авч чадахгүй тохиолдолд багийн лидер Кака-д сүүлийн 2-3 жилийн турш өөрийг нь авах сонирхлоо ил далд янз янзаар илэрхийлсээр ирсэн Реалд за гэж хэлэхэд асуудалгүй болно. Хөгшин оддын ганц гэгээ Кака явбал Миланд тоглолтын арга барил, тактикийн томоохон асуудал үүсэх нь ойлгомжтой. Иймээс тэдний хувьд аваргуудын лиг маш үнэ цэнэтэй. Товчхондоо тэд хожигдох эрхгүй. Харин Англичуудын (үнэн хэрэгтээ үндсэн бүрэлдэхүүнд нь нэг ч Англи хүн үгүй) хувьд бүх юм эсрэгээрээ. Лигтээ итгэл төгс тэргүүлж байгаа, эрийн цээнд хүрч, тоглолтоос тоглолтод сайжирч буй залуус гээд л. Тэдэнд алдах юм байхгүй. Хожигдлоо гэхэд залууст хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлттэй үлдэх болно.
Миланы боломж:
Гэмтлээс эргэн ирж буй дэлхийн шилдэг.
Хор шартай омголон “Пацаануудын” эсрэг хөгшин чононууд.
Жузеппе Миацца
Хэдийгээр Сериа А-д тэд хөгөө тарьж байгаа ч Аваргуудын лигт хэзээд сайн тоглодог.
Буучдын боломж:
Шинэ Анри - Адебаёор.
Багийн сэтгэл зүй - хожих эрмэлзэл.
Эсрэг багийн үлбэгэр байдал.
Өмнөх тоглолтын 0:0 үр дүн
Миний таамаг: Арсенал 1:1 Милан
Айлын талбайд оруулсан гоолын дүрмээр Арсенал цааш аялалаа үргэлжлүүлнэ.
Барса - Селтик
Бид Шотландууд Ноу Камп-д хэрхэн шатахыг л харах байх. Өмнөх тоглолтын баатар Месси, Анри нар Шотландуудын бүх боломжыг булшилчихсан гэж болно. Барсаг талбайд нь 2-0 гэдэг бол Селтикийн хувьд хэцүү даваа.
Селтикийн боломж:
Улирлын нээлт МкДональд.
Барсагийн боломж:
100%
Миний таамаг: Барса 3:0 Селтик
Севияа - Фенербахче
Сүүлийн 2 удаагийн УЕФА-ын цомын эзэд эхний тоглолтдоо бүдэрчихсэн байдаг. Өнгөрсөн 3 жилийн туршид тэдэнтэй хамт байж багийг Испанийн элитүүдийн түвшинд авч ирсэн Хуанде Рамос Англируу талийснаас хойш тэднээс лигийн элит багийн тоглолт нэг л гарахгүй байгаа. Ингэхээр Туркуудэд илүү боломж байгаа ч юм шиг. Гэхдээ Севияа бол Севияа, тэднээс юу ч ирж мэднэ. Магадгүй тэр сюрпризыг нь өнөө шөнө л харах байх.
Севияа боломж:
Багийн нөөц бололцоо
Мэдээж Рамон Санчес
Айлын талбайд хийсэн 2 гоол
Фенербахче боломж:
Өмнөх хожил
Миний таамаг: Севияа 1:0 Фенер
Севияа буурь заан Туркуудыг нутаг буцаана.
МАНЮ - Лион
Өмнөх тоглолтонд хийсэн гоолтой тэнцээ Англичуудад илүү боломж олгоно. Бас тэдэнд ирэх жилийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Рональду бий. Мөн Манчестерт хэрэгтэй хүн болохоо байнга харуулсаар буй Тевез. Харин Лионд тэсэрч дэлбэрч яваа Бензема, хуучин буу Жуниньо нар лидершип хийх байх.
МАНЮ боломж:
Топ форм
Цомд арангассан залуус + Рональду
Лион боломж:
Жуниньо-ийн чөлөөт цохилтууд
Фред, Бенземагийн хослол
Миний таамаг: МАНЮ 2:0 Лион
Порту - Шальке
Өмнөх тоглолтонд хийсэн Курание-н гоол энэ 2-н тулааны гол цэг байна гэж бодож байна. Португийн залуусын хэр одтой байхаас шалтгаална.
Порту боломж:
Лучо-Лизандро-Куарежма нарын хослол
Драгао
Шальке боломж:
Курание-н гоол
Тооцоотой Герман хөлбөмбөг
Миний таамаг: Порту 0:0 Шальке
Реал - Рома
Шустерийн удирдлаган дор дориун яваа эзэн хааны багийнхан Сантяагодоо мөнхийн хотынхонтой тулна. Өмнөх тоглолтын үр дүн тэдэнд дарамт болохгүй л болов уу. Тэд 1:0 үр дүн үзүүлэхэд л хангалттай. Харин гоол алдвал нөхөж 3-г хийх хэрэг гарна. Тэгэхээр Реал-н хамгаалалт хэр байхаас энэ тоглолтын хувь заяа шийдэгдэнэ.
Миний таамаг: Реал хүссэн үр дүнгээ авна.
Челси - Олимпиакос
Стамфорд Бридж. Челси хүчийг үзүүлэх болно. Баллак, Анелка нар даварсан Грекуудэд улирлын суул хуртэл амрах эрх олгоно.
Миний таамаг: 2:0
Интер - Ливерпүүл
Шөвгийн 16-н хамгийн ээдрээтэй тоглолт. Нягт хамгаалалттай улаануудын хувьд өмнөх тоглолтонд хийсэн 2 гоол нь ч хангалттай байж мэднэ. Энэ баг хаалгандаа 2-оос илүү бөмбөг алдана гэж иртэгэхэд хэцүү. Гэхдээ лигийг тасархай тэргүүлж буй Нераззури Сан Сирод ямар бэлэг бэлдсэн нь тун сонин.
Интер боломж:
Ибра
Хүчний тоглолт
Улаанууд боломж:
Жерард, Торрес
Нягт хамгаалалт
Миний таамаг: Би таашгүй. Харанхуйгаар 2-1.
Улаанууд цааш тоглоно.
