Модернист яруу найрагч Б.Галсансүх
March 22nd, 2008 Posted in Ном зохиолБи утга зохиол, яруу найраг нэг их сонирхдоггүй л дээ. Сая өнгөрдөг мартын 8-наар эхнэртээ энд тэнд нэр нь нэлээд дуулдах болсон модернист яруу найрагч Галсансүх гэж нөхрийн “Бурханд хэлэх зөвлөгөө” гэж ном авч өглөө, хэдэн хуудас эргүүлж уншлаа. Хүнд юмаа. Хэлэх гэсэн санаа, илэрхийлж байгаа хэлбэр нь. Ингэжугам:
“Би ингэж үхнэ”
- Харанхуй амьсгаадахад хуруунаас минь гэрэл түгэж
- Хана, шат, хүйтэн мэлмийг минь сорж
- Хөл минь дээвэр цөмлөн, халуун
- Хөлсөнд минь савханцарууд мушгиралдан
- Тархинаас минь уур савсаж, хумсны
- Толиог минь шоргоолжнууд зөөж
- Уруул дээр минь ялаа өндөглөж
- Уран хэлийг минь сүлбээрэн зүүгээр
- Сэтгэж, янагийн эрхтэн минь
- Сэнгэнэтэл үнэр орон ялзарч
- Хүзүүний минь үенд хар хорхойс хавчуулагдан
- Хавирга минь хорхой хүрэм тос дааварлан хүрэнтэж
- Арьс минь амьтай юм шиг татвалзаж
- Алга минь хувь заяатайгаа барьцалдан хатахад
- Өнгө, хэлбэргүй сүнс минь намайг орхиоч…
- Өлгийтэй хүүхэд хаа нэгтэйгээс олж аваач…
- Цагаа хар даа…Цаг хугацаа хар даа
Водка (төгсгөл хэсэг)
- Бяртай чөтгөр. Баастай бурхан. Шингэн талх.
- Бардам эзэн. Бодит дүр. Үнэн төрх.
- Хөнгөн баяр. Хүнд гуниг. Тамын жаргал.
- Халуун итгэл. Хар тамхи. Миний водка
Чингис өвөөгийн тухай харин ингэж бичжээ.
- Нэг жил арван жил шиг урсахыг
- Нэг өглөө сэрэхдээ мэдэв.
- Нэг насанд мянган жилийн үйл бүтээж болохыг
- Нэг жилийн дотор ойлгож өөртөө нээв.
Хип Хопт Андерграунд гэж нэг стил байнаа (Манайхаар бол Татар юм гэсэн). Амьдралын үнэн мөнийг элдэв чимэггүй байгаа чигээр нь “хүүрнэн өгүүлдэг” гэж ойдгийн. Мань яруу найрагч бол яг энэ урсгалын хүн санагдлаа. Урын санд нь ээж, эмээдээ зориулсан энгийн шүлгүүдээс гадна орос онгон, мастурбаци гэх мэт этгээд шүлгүүд байна. Ер нь бол нэг гүйлгээд уншчихад гэмгүй. Амьдралыг өөр өнцгөөс харах боломж өгч мэднэ шүү.УИД-ын 3-р давхарын номын санд 10,000 төгрөг гээд байна билээ.
