The page you are viewing is totally Enkhsaikhanized.

Амьдралын үнэ цэнэ

March 27th, 2008 Posted in Хамаагүй

James Wan гэх нөхрийн найруулсан Хөрөө гэж нэг кино бий (Saw). Миний мэдэхээр 4 ангитай, 2008, 2009 онд үргэлжлэлүүд нь хийгдэх юм гэсэн. Маш их цус харуулсан хоррор, триллер ангилалын кино. Харин кино зохиолын утга санаа, өгүүлэмж нь “лайтай”. Товчхон санаа нь тархины хорт хавдар тусан амьдрахын төлөө тэмцэж байгаа хижээл эр (John Kramer) өөрийгөө хайрлаж мэддэггүй, амьдралын үнэ цэнийг ухаардаггүй амьд гэлдрэгчдэд амьдрах хором бүр нь ямар үнэтэй болохыг яс, мах, цусаар нь мэдрүүлнэ. Гэвч энэ цуст ажлыг Крамер бус түүнд олзлогдогсод өөрдсөө гүйцэтгэдэг. Түүний олзны цуглуулганд ажилгүй хар тамхичин, хүн уучилж мэддэгүй, түүнээсээ болж амьдрал нь новш болсон нөхөр, алуурчин, яргачин мэтийн нөхдүүд байна. Бас түүний охин. Амьдралд хөнгөн хуумгай ханддаг, амьдрах итгэл найдвараа алдсан охин нь түүний энэ бүх үйл явдлын зангилаа байдаг. Крамерийн философи нь “Амьдар”, эс бөгөөс үх. Хамгийн эмгэнэлтэй нь эдгээр олзлогдогсод гагцхүү түүний хавханд орж байж л тоос хөдөлгөх гэж ямар үнэ цэнэтэй болохыг ойлгоно.

Яааааг өнөөгийн манай Монголын нийгэмд тохирсон кино.

  • Ээж аавын хайртай охидууд янхны бааранд арвалзаал
  • Дарвалзаал, аав шигээ эр лүү сарвалзаад л
  • Энэ охидууд багаасаа мөнгөтэй залуу мөрөөдөж өсдөг
  • Энэ бүгдээс шалтгаалаад хайр сэтгэл нь төгсдөг
  • Насанд хүрээгүй айлын хүүхдүүд архины шилнээ заларлаг
  • Нас нь яваад шил нь хоосроод ирэхээр тэд нар балардаг
  • Бас бие биеэ доош нь зулгаан үзэн ядаал
  • Ална тална сална гэдэг үг нь тэнгэрт хадаал
  • Бас уучлаарай баярлалаа гэдэг үгийг хасцан
  • Пиздаа наахуу лалар гэдэг vгэндээ тэд дасцан
  • Баярлалаа гэж хэлэх болгонд сvртэй юм гэж шоолно
  • Уучлаарай гэдэг vгэн дээр хорголоо тоолно
  • Энэ хvмvvс єєрийгєє хамгийн лаг гэдэгт итгэдэг
  • Амьдралаа тамын тогоон vлгэрээр тэд сэтгэдэг

Заяа (Татар хамтлаг) АМЬДРАЛАА ХАЙРЛА ХҮМҮҮСЭЭ

Post a Comment