Эрч хүчтэй, аз жаргалтай, сэтгэл өөдрөг амьдралын түлхүүр бол ажил амьдралын тэнцвэр. Үр дүнд суурилсан 1 сарын цогц сургалт
Нэг хүн олон ажлыг хийж болохгүй, нэг л зүйлдээ тууштай байх хэрэгтэй гэдэг үгийг бид олон удаа сонсож өссөн. Чаддаг ганцаа хийгээд, түүнээсээ асар их таашаалыг мэдэрдэг хүмүүс байхад олон зүйлийг зэрэг хийж, олон сувгаас нэмэлт орлоготой байхыг илүүд үздэг хүн ч бий. Би бол хоёр дах төрлийн хүн юм. Өнөөдөр 41 насанд өөрийн гэсэн бизнестэй, олон улсын байгууллагын төлөөлөгч буюу төрийн бус байгууллагыг удирдан, ном бүтээл туурвиж, мэргэжлийн көүчийн ажлаа ч амжуулсаар. Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт бол
Та яаж амжуулаад байна? Та завгүй гүйсээр л байна уу?
Эсрэгээрээ би маш их завтай хүн. Учир нь би энергиэ зөв удирдаж чаддаг.
Гэр бүлтэйгээ сэтгэл амар байх, ажилдаа үр бүтээлтэй байх, бие хийгээд сэтгэл нь эрүүл байна гэдэг өнөөдөр биднээс асар их энерги, эрч хүч, сэтгэлийн тэнхээг шаардаж байна. Бие, сэтгэл, оюун санаа тэнцвэртэй байхын нууцыг энэ хичээлээрээ би та бүхэнд хэлж өгье.
Энэ гурван сэдвийн хүрээнд өөртөө зорилго тавьж, хамтдаа өөрчлөгдцгөөе !
Сургалтын хэлбэр: Цахим болон ганцаарчилсан уулзалт / Хичээлийг хамтдаа сонсож, уулзалтыг тусдаа хийнэ.
Сургалтын хугацаа: 1 сар
Сургалтын төлбөр: 288.000₮
Бүртгүүлэхийг хүсвэл энд дарна уу.