Филиппин орноор – Аян замын тэмдэглэл 2
Гял цал гудамжнаас “Тээврийн Товчоо”-д байрлах буудалруугаа харих замд Манилагийн гудамжаар нааш цааш хөлхөх хүмүүс, галзуу хулгана мэт сүлжилдэх машин тэрэг, газар дэвссэн цаасан дээр хэвтэх хижээл насны эрчүүд, жимс зарж хөлсөө арчих эмэгтэй, хөөцөлдөн гүйлдэх хөл нүцгэн хүүхдүүдийг бас нар жаргахыг харж явахдаа бушуухан л гэртээ харьмаар санагдсан. Сайхан амьдрал хаана байна гэвэл Монголд л байна. Хамгийн гоё нь бидэнд Монголоо бүр ч сайхан болгох гэсэн сэтгэл байна. Бид азтай шүү…