Хүн чанараа л худалдчихгүй юмсан 29張當票

Хулгайч хүмүүсийн нүдэнд данжийн газар бол диваажин шиг л харагддаг байх. Хүний нүд хариулж авсан зүйлээ хэдэн цаасаар солих гэж улайрах тэднийг үзэн ядаж, аль болох энэ бүхнээс хол явах юмсан гэж боддог юм даа.

Итгэлээр наадагчид 29張當票

Хууран мэхлэгчид дандаа хүний сэтгэлээр бас итгэлээр тоглодог юм. Хэдхэн хоноод үйлдэл дээрээ баригдсан гэж сонссон ч өнөө эмэгтэй намайг буруутгасаар л байсан нь сонин. Хүний шунал гэдэг эрүүл ухаанаар бодох тэр чадварыг хүртэл үгүй хийнэ шүү.

Данж хэссэн гавьяатууд 29張當票

Цагтаа бидний шүтээн байсан тэд маань насан өндөр болоход хүний гар харсан хүүхэд шиг л болж хувирах юм. Бурханаас заяасан авьяасаар насаараа хооллохгүй шүү дээ, үүний цаана хөдөлмөр гэж зүйл байдаг гэдгийг мянга мянган цэцгийн баглаан дунд умбаж, магтаалын сайхан үгэнд баясаж байхдаа хэрхэн ойлгох вэ дээ!

Үнэд хүрсэн оюутны үнэмлэх 29張當票

Яахав хүмүүс биднийг ямар нүдээр хардагийг би мэднэ. Гэвч хүсэл зорилгодоо хүрэх гэж тэмүүлж байгаа залуу хүүхдүүдийг дэмжээд өгвөл хөгшин аавын минь сүнс баярлахаас гадна хожим хойно улс эх оронд минь хэрэгтэй юм даа.

“我所理解的生活”韩寒

“Гашуун үнэнийг хүүхдүүд бас солиотууд л хэлдэг” гэж Умберто Эко хэлсэн байдаг. Магадгүй хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө хомс тийм нийгэмд амьдран байдаг нь түүнийг үгээ хэлж, үзгээ хурцлах шалтгаан нь болж өгсөн байх.

Мял Богдын гүр дуулал

ясалгал хийж байх үед учирсан хүмүүст айлдсан шүлэг номлол, өөрийг нь хорлон хөнөөх гэсэн дайснуудыг уучлан атгаг муу санааг нь тонилгосон дууллаас гадна хувь төгс тааллын хөвгүүд буюу лам багшийн зарлигийг бүтээх үйлийг нь залгамжлан авч явах тэр эрдэмт шавь нартай учирч, боловсруулсан үйлийн тухай энэ номноос уншаарай.

“Snow” Orhan Pamuk

“Хүн бол бурханы бүтээсэн агуу бүтээл. Амиа хорлолт гэдэг бол жинхэнэ гутамшиг” гэх хэр нь яагаад охид ар араасаа амиа хорлох болов гэдгийг торуулахаар Ка зарим хүнтэй уулзана. Охидыг толгойны алчуураа ав гэсний төлөө амиа хорложээ гэсэн дүгнэлтийг Катай уулзсан хүмүүс түүнд өгөх гэж хичээнэ.