Хятадад уншихыг хориглодог ном
Зохиогч эмэгтэй Тайванийн Боловсролын сайд асан Лүн Интай үүнийг бичихийг тулд 10 жил судалж 400 хоног Хятадаар хэрэн тэнэсэн гэдэг.
Зохиогч эмэгтэй Тайванийн Боловсролын сайд асан Лүн Интай үүнийг бичихийг тулд 10 жил судалж 400 хоног Хятадаар хэрэн тэнэсэн гэдэг.
Миний хүний мууд дурлаж дуусах үе Хятадын тэргүүн айлчлах үетэй давхцдаг нь ч юу билээ. Айхтар усархаг бороо орж ард түмэн хүртэл тэнгэр хилэгнэлээ гэх.
“Аз, бас аз, дахиад аз”. Аз чамайг дагах уу, чи азтай одонд төрсөн үү, хойшид аз чамайг ивээх үү? гээд хүний хувь тавилан, болоод хичээл зүтгэлийг азаар хэмжиж, мөрий тавьж, сүүл хэсэгтээ энэ агуулгыг бүр тодруулан хуудас бүрт шингээхийг оролдсон нь харин надад таалагдаагүй.
Өрнийн философийн түүхийг Сократаас Сартр хүртэл 14 настай Норвеги охинд бүрэн өгүүлж өгчээ.
Sarajevo Haggadah гэх номын тухай бодит түүхээс сэдэвлэсэн “People of the Book” номы 2008 онд хэвлэгджээ. Оюутан байхад МҮОНТВ-ээр “Улаан хийл” гэж нэг кино гарч байсныг санаж байна. Нэгэн алдарт улаан хийл дөрвөн зууны турш 5 орноор аялж байгаа тухай гардаг даа. Яг л тэр кино шиг.
Долоо хоногийн дотор энэ тосгонд хэн нэг хүн амиа алдах аваас тосгоны хүн бүр алтаар шагнуулна гэсэн хэрцгий саналыг дуулгалаа.
Олон зуун жил мөргөлчдийн цуваа тасраагүй нэгэн сүмийг хамгаалан, үе үеийн сүмийн удирдагчдын орох орон болж ирсэн нэгэн байшингийн түүх хийгээд түүнд амьдарч буй хүмүүсийг амьдралыг өгүүлсэн Кадер Абдоллагийн зохиол.
Төөрөлдсөн хувь заяа… Бяцхан хүүгийн жаахан дүүгээ гэсэн агуу их хайр хичнээн арван жил ч арилж алга болсонгүй.
Зүрх зүсэм түүх
“Цаасан шувуу наадуулагч” зохиолдоо эцэг хүүгийн хайрыг гайхамшигтай харуулж чадсан Халлед Хоссейн зохиолч дараагийн удаа ээж охин хоёрын тухай өгүүлэхээр шийдэж “A Thousand Splendid Suns” эхлүүлсэн гэнэ.
Энэ хэдийн хөгтэй явдал ар араасаа хөвөрч би гэж хүн Шведийн цагдаа хүчний байгууллага, сүм хийгээд тэнд цугларагсдын янз байдал, өнөөгийн нийгмийн эрээн бараан, мөнгө улаан нүд цагаан явдлыг уншиж жаал инээж авлаа.