PORTFOLIO

Ярилцлага

Залуу хүнийг хөдөлгөгч хүч нь боловсрол гэж ихэнх хүмүүс итгэдэг. Гэвч боловсролоос гадна өөртөө итгэх итгэл, “Би хэн бэ, юу чадах вэ” гэдгээ олж харан, түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь хамгийн чухал чанар билээ. Яг л энэ жимээр алхаж, өөрийнхөө ертөнцийг бүтээж, өмнөө тулгарсан бэрхшээлийг даван туулж амжилттай ажиллаж яваа залуус олон. Уншигч та бүхэндээ бид монголынхоо шилдэг залуусын төлөөллийг танилцуулж буй. Энэ удаад бид Н.Энхсайхан хэмээх эрч хүчтэй бүсгүйг онцоллоо. Нэг үгээр түүнийг “номонд дурлагч” гэж томъёолж болно.

Учир нь түүний амжилтын ихэнх нь номтой салшгүй холбоотой тул бидний яриа  ном тойрч өрнөлөө. Тэрээр өдгөө “BM Mongolian partners” ХХК-д гадаад худалдааны хэлтсийн захирлаар ажилладаг. Хятад, англи, япон хэлийг мэргэжлийн өндөр түвшинд эзэмшсэн сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй. Мэргэжлээрээ ажилладаггүй хэдий ч Н.Энхсайхан өсвөр үе, залууст зориулсан хэд хэдэн ном туурвисан бүтээлч залуу. Үүний зэрэгцээ ном, зохиол орчуулна. Залуусыг дэмжсэн үйл ажиллагаа, уулзалт зөвлөгөөнд оролцоно.
Эх сурвалж: http://eagle.mn/r/21525

Сурвалжлагч: Munkhjargal.P

Огноо: 2016 оны 12 сарын 18

Хоногийн 24 цаг ч заримдаа багадах юм. Өглөө 05.30 цагт босч, шөнийн 00.00 цагт унтаж байж л төлөвлөсөн ажлаа амжуулна. Хажуугаар нь ээжийн үүргээ гүйцэтгэнэ хэмээх энэ бүсгүй тун завгүй амьдардаг аж. Ирэх өдрүүдийн төлөвлөгөөнд л гэхэд Ховд аймгийн ахлах сургуулийн охид, хөвгүүдтэй яриа хийх ажил багтжээ.

Би “Хобби” сургууль дээр нэг удаа очсон юм. Тэр үед хаалгаар нь ороход хонины гэдэс үнэртээд явчихсан. Тэгсэн сурагчид нь хормогч зүүчихсэн “Бидэнд хичээлээс гадна гэдэс арилгах талаар багш нар маань заадаг” гэж байсан нь их сайхан санагдсан. Бас багш нар нь үймүүлсэн хүүхдүүдээ ном уншуулаад суулгачихдаг юм билээ. Энэ бол сайн жишээ. Ийм сайн, туршлага жишээг бид бусад сургуулиуддаа түгээх хэрэгтэй. Гадныхан л мундаг байдаг юм биш. Бидэнд дотроосоо суралцах сайн зүйл олон байна” хэмээв. Ингэж сургуулиудад ажиллах явцдаа тэр хүүхэд, залуусын хэрэгцээг хэнээс ч илүү мэдэрчээ.

Гадныхан л мундаг байдаг юм биш. Бидэнд дотроосоо суралцах сайн зүйл олон байна

Манайд мундаг залуус олон байна. Мөн оюуны дархлаа муутай залуус ч олон байна. Гэхдээ бидэнд нэг л гарц бий. Тэр нь ном унших. Оюуны дархлааг бид номноос л авна. Далай лам ч юмуу, ямар нэгэн аугаа хүн гарч ирээд биднийг дагуулахгүй. Уншлага, шившлэг ч тийм дархлаа өгөхгүй. Мундаг залуустай оюуны дархлаа сул байгаа залуусыг ижил түвшинд авчръя гэвэл нийгмийн халамж, дэмжлэг чинь хэрэггүй ш дээ. Гол нь боловсролд нь хөрөнгө оруулах хэрэгтэй байхгүй юу. Боловсролыг хүн номноос л авна. Уран зохиол унших цаг гаргаж, номоор хүмүүжүүлэх нь чухал. Хүн хүн байх чанар, гоо зүйн мэдрэмж, хүнийг хайрлаж, өрөвдөх сэтгэлийг уран зохиолоор дамжуулж авдаг. Уран зохиолын мэдрэмжгүй болвол өнөөдөр биеэ тоосон, бусдыг хайрладаггүй залуус л ихэснэ.

Одоо ажиллаж буй залуус, сурч буй оюутнууд бол бүгд бүтээлч анги. Энэ ангийг хөдөлгөж чадвал юун Оюутолгой, Тавантолгой. Тэдэнд нийгмийн халамж хэрэггүй. Боловсролд нь хөрөнгө оруулах хэрэгтэй. Тэдэнд зориулсан “Бүтээлч сэтгэлгээний ордон” хэрэгтэй. Энэ ордонд эхлээд хүн цуглахгүй. Яваандаа энэн шиг хэрэгтэй зүйл байхгүй болно. Тэнд бүтээдэг, зурдаг, оёдог, сийлдэг, туурвидаг залуус очоод бүтээлээ хийгээд борлуулдаг болно. Тэрийг нь харин төр нь дэмжээд зах зээлийг нь бий болгож өгөх хэрэгтэй. Төр засгийн тэргүүнүүд залуусыг ажилгүй, дэмжсэн бодлогогүй байгааг мэднэ. Үүнээсээ тэд айх хэрэгтэй. Залуусын төлөө санаа зовох хэрэгтэй. Учир нь тэд бүтээгч анги шүү дээ” гэж ярилаа.

Харин тэр удирдагчдын талаар арай өөр бодолтой явдаг. Үүнтэй санал нийлэх залуус нэлээд бий болов уу.

Тэрээр “Удирдагч хүнийг би бага байхдаа улаан хивсэн дээр алхсан хээнцэр хүн гэж боддог байлаа. Харин олон мундаг хүмүүстэй ажиллаж явахдаа энэ бодол өөрчлөгдсөн. Жинхэнэ удирдагч хүн бол зөв залуусыг ажилд аваад юу хийхийг нь чимээгүй харж байдаг. Тэр зааж, зандардаггүй. Өөрөөр нь ажиллуулж чаддаг хүнийг хэлдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Манай захирал яг тийм хүн. Үүрэг даалгавар өгөөд мартчихдаг. Би тэр хугацаанд чанаргүй зүйл хийхийг бус гүйцэтгэл нь өндөр түвшинд хүрсэн зүйл үзүүлэхийг хичээдэг.  Дунд нь алдаа гаргасан ч мэдэхгүй. Алдааг нь олж харчихаад шүүмжлээд байвал залуу хүн мохдог” гэсэн юм.

Удирдагч хүн бол зөв залуусыг ажилд аваад юу хийхийг нь чимээгүй харж байдаг хүнийг хэлдэг. Алдааг нь олж харчихаад шүүмжлээд байвал залуу хүн мохдог.

Өнөөдөр тэр эзэмшсэн гурван хэлээрээ гадны хөрөнгө оруулагчидтай ярилцаж, бүтээн байгуулалтын төслийг эх орон руугаа татахыг эрмэлзэн ажиллаж байна. Хятад, Тайванийн их сургуулийг төгсч, гадаадад 10 гаруй жил ажилласан түүний туршлага Монгол улсын хөгжилд хэрэгтэй. Яг ийм боловсролтой залуусыг эх орондоо үлдээе гэвэл төрийн бодлого, зохицуулалт хамгийн чухал. Гэхдээ Н.Энхсайхан төрөөс, бусдаас дэмжлэг нэхээгүй. Тэр сэтгэл, зорилго, зүтгэл байвал урагшилж, амжилт дагуулж болдогийг үлгэрлэж яваа залуусын нэг нь.

Эцэст нь түүнээс хэл сурах арга барилын талаар асуухад “Ямар хэл сурах хэрэгцээ хэзээ, ямар үед төрснөөс хамаарч түүнийг сурахын төлөө тууштай хичээллэ. Би өнөөдөр гурван хэлтэй. Энэ хэлээ ашиглахад болчихож байна. Бидэнд маш их боломж байна. Өөрийн чадах юмаа тултал нь хийх хэрэгтэй. Би хөнгөн гэгээлэг бодлоор өөрийнхөө ертөнцийг сольсон. Надад одоо “Чадахгүй, мэдэхгүй, хэцүү байна” гэдэг хандлага байхгүй болсон. Хүн сайхан зүйлийг бусдад мэдрүүлэх тусмаа амьдралаас их зүйлийг авдаг” гэх хариултыг өгсөн юм.

Нээрэн ч бид хэрэгтэй, үгүйгээс нь үл хамааран заримдаа “муйхар” аргаар аливааг сурах гэж хамаг цагаа бардаг тал бий…

Ярилцсан П.Мөнхжаргал