PORTFOLIO

“Би нисдэг охин” монолог

Охидын эрхийг хамгаалах ``Гүнж`` төвийн санаачлагаар хийсэн компанит ажил

Арван өөр амьдрал, арван адилхан нөхцөл байдал. Өсвөр насандаа ээж, аав болсон түүхийг бид хүүхдүүдтэйгээ хуваалцах гэж энэ ажлыг эхлүүлсэн юм. Зарим нь хүсээд хүүхэдтэй болох шийдвэр гаргаж байхад зарим нь огт хүсээгүй. Нийгэм хийгээд эргэн тойрныхон хэрхэн хүлээж авах нь тэднийг амьдралдаа хийх дараагийн алхамыг шийдэх тохиолдол цөөнгүй.

Би тэдний мэдэрч байгаа тэр л мэдрэмжийг олонд үнэнээр нь өгүүлэхийг хүссэн юм. Монологт тоглосон жүжигчид бүгд өөрсдөө энэ насандаа ээж аав болсон хүүхдүүд байсан юм. Гайхалтай баг хамт олонтой энэ ажилд хамтран ажиллаж, Монголын мянга мянган өсвөр насныханд итгэл ухаарал бэлэглэсэндээ баяртай байна.

 

Гарсан он: 2015 оны 1 сар