PORTFOLIO

Хонгорхон Эри

Хүний наймааны хохирогч болсон Уянга охин замд тааралдах сайн муу, хахир хатуу, өрөвч зөөлөн бас үнэнч шудрага хүмүүсээс амьдралын үнэн нүүр царайг олж харах бөгөөд энэ их давалгаанд өөртөө итгэлтэй, зорилготой, зоригтой бас зөөлөн явахын учрыг ойлгоно.

Ар гэрийн нөхцөл байдал, боловсролын ялгаа, нийгмийн халамж хариуцлагаас хол мянга мянган хүүхэд залуус хүний наймааны хохирогч болж, амь нас, сэтгэл санаа, бүтэн амьдралаараа хохирч байна. Сонин содон байсан энэ төрлийн гэмт хэрэг олшрох тусам бид дөжирч, хөшигний ард чимээгүй хэрнээ эрчтэйгээр өрнөж байгаа энэ үед энэ сэдвийг би хөндлөө.

Details

Хэвлэгдсэн огноо: 2012 оны 3 сар