“A Tale for the time being” by Ruth Ozeki
2011 оны аймшигт цунамигийн дараахан Канадын нэгэн эрэгт амьдардаг зохиолч эмэгтэй далайн эргээр алхаж яваад Hello Kitty-ийн хоолны сав олжээ. Савыг онгойлгож үзвэл Францын алдарт зохиолч Марсел Прустын “Алдагдсан цагийн эрэлд” бүтээлийн хавтас бүхий том дэвтэр, эрэгтэй хүний бугуйн цаг бас хэдэн захиа байлаа.